Шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж буй. Тиймээс шинэ жилээр буюу нэгдүгээр сард цаг агаар ямар байхыг сонирхуулъя.
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг.
Энэ сард агаарын дундаж температур Завхан, Архангай, Төв, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Уур амьсгалын дунджаар Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.
Энэ сард Баян-Өлгийн өмнөд хэсэг, Ховдын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн баруун өмнөд, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсэг, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Б.БАТ