Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байна.
Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.
№ | Байгууллага | Ажиллах цагийн хуваарь |
1 | Багануур дүүргийн эрүүл мэндийн төв | Ажил, амралтын өдрүүдэд 24 цаг |
2 | Налайх дүүргийн эрүүл мэндийн төв | Ажил, амралтын өдрүүдэд 24 цаг |
3 | Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв | Ажил, амралтын өдрүүдэд 09:00-20:00 |
4 | Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
5 | Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
6 | Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
7 | Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
8 | Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
9 | Сонгино-Хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв | Ажлын өдөр 17:00-22:00 Бямба гаригт 10:00-16:00 |
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар