АНУ-ын засгийн газраас Украинд батлан хамгаалахын чадамжаа сайжруулахад нь тусламж дэмжлэг үзүүлэх талаар мэдэгдлээ. Украины засгийн газраас зүүн хэсгийн Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг дарахаар хичээж буй юм. АНУ-ын төрийн департментаас Украиныг газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс батлан хамгаалах, цэргийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
Өмнө нь ABC News мэдээлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд танк эсэргүүцэгч пуужин худалдахыг зөвшөөрсөн гэжээ. Харин ОХУ-ын зүгээс өнгөрсөн есдүгээр сард Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх нь зөрчлийг сэдрээх магадлалтай гэдгийг анхааруулж байв. Украины зүүн хязгаарт гурван жил үргэлжилсэн зөрчил мөргөлдөөний улмаас 10 мянга орчим хүн амь үрэгдсэнээс гадна Малайзын МН17 нислэг пуужинд оногдож сүйрснээс 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА