Мосул хотод өдөр тутмын амьдрал сэргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.23-нд нийтлэгдсэн

Мосул хотод өдөр тутмын амьдрал сэргэж эхэллээ

Мосул хотод өдөр тутмын амьдрал сэргэж эхэллээ

Исламын улс бүлэглэлп эзлэгдсэнээр тулааны талбар болж сүйрсэн Иракийн Мосул хотод сэргээн босгох бүтээн байгуулалт эхэлжээ. Иракийн засгийн газрын дэмжлэгийг хүлээлгүй Баб аль-Сарай захын худалдаачид өөрсдийн гараар наймаа эрхлэх газраа засч эхэлсэн байна. Сүүлийн хэдэн сар нам гүм байсан Мосул хотод агаарын бөмбөгдөлтийн дуун биш барилгын ажлын чимээ гарч эхэлжээ. Таван хүүхдийн эцэг, худалдаачин эрэгтэй агаарын бөмбөгдөлтөд сүйрсэн захын барилгын нурангийг зайлуулахад 25 мянган динар буюу 20 орчим ам.доллараа зориулсан гэж ярьжээ. Түүнтэй ажил олон худалдаачин өөрсдөө мөнгө гарган захын барилгыг сэргээхээр ажиллаж эхэлжээ. Мосулын эртний хотын хэсэгт байрлах энэ зах нь 1300 орчим жилийн түүхтэй аж.

Иракийн засгийн газраас энэ арванхоёрдугаар сарын эхээр Исламын улс бүлэглэлийг дарах дайн албан ёсоор дууссаныг зарласан билээ.

Эх сурвалж: Agence France Presse

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж