Суудлаасаа буух хүсэлт гаргасан Японы эзэн хаан Акихито өнөөдөр 84 насыг зооглож байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар 2019 онд хаан ширээгээ хойч үедээ шилжүүлэн өгөхөөр болсон юм. Эзэн хааны ордны гадна олон мянган хүн цуглаж, Акихито хаанд төрсөн өдрийн мэнд хүргэн, эрүүл энхийг хүсчээ.
Насан өндөр болсон ч Акихито хаан олон тооны баримт бичигт гарын үсэг зурах, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, гамшиг нэрвэгдсэн газруудад айлчлах зэргээр өдөр бүр завгүй ажилладаг байна. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд албан ёсоор тэтгэвэртээ гарах хүртэл ажилласаар байх аж. Эзэн хааныг өөрийнх нь хүсэлтээр огцруулахын тулд Японы засгийн газраас зөвхөн түүнд зориулан хууль баталжээ.
Акихито 1989 оны нэгдүгээр сард хаан ширээг өөрийн эцэг, эзэн хаан Хирхитогоос залгамжилсан байв.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА