20 мянган ам.долларт хүрээд байсан цахим валют биткойны ханш баасан гаригт 12 мянган ам.долларт хүрч унажээ. Улмаар зарим биржүүд биткойны худалдааг зогсоосон байна. Цахим валютын ханш 1000 ам.доллараас эхлэн өнгөрсөн 12 сарын турш нэмэгдсээр 20 мянган ам.долларт хүрч өссөн юм. Биткойны ханш унасан нь техникийн үйл ажиллагаа саатсанаас болж худалдаалах явц удааширснаас үүджээ.
Биткойны ханш өнгөрсөн арваннэгдүгээр сард огцом нэмэгдсэнээр хувийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах болжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногоос ханш хэлбэж эхэлсэн байна. Эдийн засгийн шинжээчид цахим валютыг сонирхогчдод хандан энэ мэт үнийн огцом хэлбэлзэлд бэлтгэлтэй байхыг анхааруулсан аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА