Пхеньян руу нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.12.23-нд нийтлэгдсэн

Пхеньян руу нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов

Пхеньян руу нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баасан гаригт (2017.XII.22) Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хоригийг баталлаа. Пхеньяны баллистик пуужингийн туршилтын хариуд АНУ-аас эдийн засгийн хориг арга хэмжээний тогтоолын төслийг боловсруулан Аюулгүйн зөвлөлд санал хураажээ. Шинэ хориг Хойд Солонгос руу шатахуун нийлүүлэлтийг 90 хувиар танахаар тусгасан байна. Хоригийн улмаас Хойд Солонгос руу жилд нийлүүлдэг 500 мянган баррель нефтийн бүтээгдэхүүн болон дөрвөн сая түүхий нефтийг хязгаарлах аж. АНУ-ын гаргасан мэдээллээр Хойд Солонгос өнгөрсөн 2016 онд 4.5 сая баррель түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн импортолсон байна. Мөн олон улсад хөдөлмөр эрхэлж буй Хойд Солонгосын иргэдийг 24 сарын дотор нутаг буцаахаар хоригт заасан байна.

Тогтоолын төслийг Пхеньяны холбоотон гэгддэг Хятад болон ОХУ дэмжсэн аж. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн санхүүжилтийг зогсоохын төлөөх олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ 2008 оноос эхэлсэн. Хоригт Хойд Солонгосын засгийн газар, цэргийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь хөрөнгийг царцаах, бараа бүтээгдэхүүний худалдааг хязгаарлах, тус улсад үзүүлэх үйлчилгээг хаах зэрэг багтжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж