Хохирогч охин “Өнөр бүл” асрамжийн төвд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Хохирогч охин “Өнөр бүл” асрамжийн төвд амьдарч байна

Хохирогч охин  “Өнөр бүл” асрамжийн төвд амьдарч байна

Бага насны охиныг хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрөгч 10-р сард олон нийтийн сүлжээгээр тархаж нийгмийг бухимдуулсан. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан хойд эцэг В-д Баянзүрх дүүргийн шүүх гэм буруутайд тооцож түүнд 18 жилийн ял оноосон юм.

Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн 10-р сарын 14-ны өдөр таван настай охиныг хүчиндүүлсэн талаар нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Хохирогч охины нагац эгч түүнийг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй бөгөөд бяцхан охин яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хариулсан байна. Ингээд охиныг шүүх эмнэлэг дээр авч ирж, дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг. Эл хэрэг улмаар шүүхээр шийдэгдэж охин одоогоор “Өнөр бүл” асрамжийн газарт амьдарч байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр охины ээж нь өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суугаа хаяггүй тул хүсэлтийг хүлээн аваагүй гэнэ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжлийн хоцрогдолтой дорой гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, сэтгэл заслын эмчилгээг хийж байна гэж мэдээллээ.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж