Түргэний ажилтныг мафитай холбоотой хэрэгт сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Түргэний ажилтныг мафитай холбоотой хэрэгт сэжиглэв

Түргэний ажилтныг мафитай холбоотой хэрэгт сэжиглэв

Сицилийн цагдаа нар түргэн тусламжийн нэгэн ажилтныг мафитай холбоотой хүн амины хэргүүдэд сэжиглэн баривчилсан байна.

Түүнийг эмнэлгээс гарсан өвчтөнүүдийг мафийн захиалгаар судсанд нь тариа хийж хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа юм. Сэжигтэн нэг аллагын хөлсөнд 300 евро авдаг байсан гэнэ. Италийн хэвлэлүүд энэхүү дуулиант гэмт хэргийг ‘үхлийн дуудлага’ хэмээн нэрлэжээ. Цагдаа нар мафийн нэгэн гишүүний өгсөн мэдээллийн мөрөөр сэжигтнийг баривчилсан байна.  Сэжигтнийг хүн амины гурван хэрэгт буруутгаж байгаа ажээ.

Цагдаагийн мэдээлснээр түргэн тусламжийн ажилтан оршуулгын ажиллагаа явуулдаг мафийн бүлэглэлийн “захиалсан” өвчтөнийг тарьж, амийг нь бүрэлгэдэг байсан гэнэ. Сицилийн цагдаагийн газар одоогоор зөвхөн гурван хэргийг шалгаж байгаа бөгөөд цаана нь сэжигтэй үхлээр үхсэн 12 хохирогчийн хэрэг байгаа гэнэ.

Сицилийн хэвлэлүүдэд бичсэнээр дээрх шиг аллагууд 2012 оноос хойш гарах болсон гэнэ. Тиймээс энэ хэргийн хохирогчдын тоо гурваар тогтохгүй гэж таамаглаж байгаа ажээ.

эх сурвалж:bbc

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж