2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 1,909,093 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Жинст-Увс /JIV +15%/, Хүннү Менежмент /HBZ +14.98%/, Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT +14.99%/ болон Жуулчин Дюти Фрий /SUL +14.91%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Мик Холдинг” ХК-ийн /MIK/ ханш хамгийн ихээр буюу 14.13 хувиар буурлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 14 ширхэг үнэт цаас 1.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг үнэт цаас 7.2 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,134.45 нэгж болж 4.06 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,395,551,189,506 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ