Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Нэгэн мэргэжилтэн “…Засгийн газрын зүгээс гаргаж буй мэдээлэл иргэдийг төөрүүлсэн байна. Энэ талаар иргэдийн зүгээс цөөнгүй санал шүүмж ирж байна. Энэ алдаагаа засахыг Дэлхийн банкны зүгээс зөвлөж байна. Миний зүгээс хэлэх зүйл ингээд дууслаа.” гэж мэдээллээ.

Сонсогчдын дундаас нэгэн хүн “Засгийн газрын зүгээс гэхээр аль нэг яам нь тийм буруу мэдээлэл хийсэн гэсэн үг үү? гэвэл “Үгүй ээ, Ерөнхий сайдын мэдээлэл” гэв. Өөр нэг хүн “Тэр иргэд нь хаана байсан юм бол? гэвэл “Хаанахын иргэд нь хамаагүй. Иргэд л шүүмжлээд байна.” гэж ундууцав. Өөр нэг хүн “Энэ зөвлөгөөг өгсөн байгууллагын нэр нь хэрэгтэй байна. Дэлхийн банкны хавьд зөвлөгөө өгчхөөр ямар ямар байгууллага байдаг юм бол оо? гэж аядуу асуухад гайхан “Дэлхийн банк зөвлөсөн юм аа.” гэж хариулав. Асуусан хүмүүсийн нэг нь “Аан, Засгийн газар буруу мэдээлж иргэдийг төөрүүлсэн юм байна. Үүнийг нь иргэд багагүй шүүмжилсэн болох нь. Дэлхийн банк энэ алдаагаа засахыг зөвлөсөн болж таарах нь ээ. Хүү минь зөв ярихгүй бол “зүгээс” гэдэг үг чинь мэдээлсэн, шүүмжилсэн, зөвлөсөн хүнийг нь биш, хавь орчных нь хэн нэгэн хүн, юмыг хавилдуулж хэлээд байна шүү! Ах нь “Миний зүгээс хэлэх зүйл ингээд дууслаа.” гэсэн сүүлийн чинь өгүүлбэрийн “зүг” гэж үгээс л ойлголоо. Харсан хавь ойрд чинь хэн ч алга. Хэлсэн хүн нь чи л байлаа. Энэ янзаараа эх хэлээрээ орчуулагчтай ярьдаг болох нь байна, одоогийн хүүхдүүдтэй.” гэв. Мэргэжилтэн орос хэлний “по линий” буюу зүгээс гэж үгийг илүүдүүлж буруу яриад байснаа ухаарч, бодолгүй ярьж болохгүйг ойлголоо…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Зүг нь биш эзэн нь хэрэгтэй байна, эрхэм ээ!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж