Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригийг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригийг сунгажээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригийг сунгажээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг авч, хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг 2018 оны долдугаар сарын 31-нийг хүртэл зургаан сараар сунгасан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Хоригийг сунгах эсэх асуудлыг арванхоёрдугаар сарын 14, 15-нд Бруссельд хуралдсан Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн байна.

Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээ 2018 оны нэгдүгээр сараар дуусгавар болох байсан юм. Энэхүү хоригт Оросын батлан хамгаалах болон эрчим хүчний салбарын томоохон компаниуд, төрийн оролцоотой банкууд багтсан байв. Түүнчлэн цэргийн, эрчим хүчний салбарын технологийн өндөр дэвшилтэт бүтээгдэхүүнийг ОХУ руу импортлохыг хориглосон юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж