Япон батлан хамгаалах салбарт хамгийн өндөр зардал төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Япон батлан хамгаалах салбарт хамгийн өндөр зардал төсөвлөжээ

Япон батлан хамгаалах салбарт хамгийн өндөр зардал төсөвлөжээ

Японы Засгийн газар 2018 оны санхүүгийн жилийн Төсвийн тухай хуулийг боловсруулахдаа батлан хамгаалахын салбарт 5.19 их наяд иен буюу 45.7 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Зөвхөн Хойд Солонгосын болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалах бэхлэлт, хамгаалалтыг сайжруулахад 137 тэрбум иен /1.2 тэрбум ам.доллар/ төсөвлөжээ. Урьд өмнө цэргийн зардалд төсвөөс ийм их хэмжээний мөнгө зарцуулж байсан удаагүй аж.

Сүүлийн зургаан жилд тус улсын батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийн хэмжээ тасралтгүй нэмэгдсэн юм.

SM-3 Block IIA загварын алсын зайн угтуулан сөнөөгч шинээр зэвсэглэлд нэвтрүүлэх, мөн одоо байгаа Patriot пуужин хөөргөгчийг сайжруулах, газарт суурилсан Aegis радарын станц хоёрыг нэмж суурилуулахад шаардлагатай зардлыг төсөвт суулгасан байна. Түүнчлэн дундын зайн агаараас пуужин харвагч хөлөг онгоц худалдан авахад 2.2 тэрбум иен төсөвлөжээ.

“Бид батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл авах нь зайлшгүй чухал асуудал болоод байна” гэж засгийн газар Төсвийн тухай хуулийн төслийг дэмжсэний дараа Японы Батлан хамгаалахын сайд Ицүнори Онодера мэдэгдсэн байна.

Япон улс ирэх оны батлан хамгаалах салбарын төсөвт мөн АНУ-аас зэр зэвсэг худалдан авахад 279 тэрбум иен зарцуулахаар тусгажээ.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж