Сонгинохайрхан дүүрэгт 0-9 насныхан ханиад томуу их хүрч байна

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт 0-9 насныхан ханиад томуу их хүрч байна

Сонгинохайрхан дүүрэгт 0-9 насныхан ханиад томуу их хүрч байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 50 дугаар 7 хоногийн байдлаар нийт 21263 хүн үйлчлүүлсний 1212 буюу 5,7%-ийг ТТТӨ өвчин эзэлж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 0,6%-р нэмэгдэж нийслэлийн дундажтай харьцуулахад 0,9%-р бага байна.Дүүргийн 32 ӨЭМТөвүүдийн амбулаторийн үзлэг болон ТТТӨвчний эзлэх хувийг харьцуулахад АНАН 55 буюу 6,8%, Энийн өргөө 7х-66 буюу 7%, Ээлтэй 49 буюу 7,8%, Мичид асрал 35 буюу 7%, Эрүүл жаргал 32 буюу 7,2% , Энх элбэрэл 2,51% буюу 9,3%, гурван тэрх 2,46 буюу 7,1%, Ариун энэрэл 36 буюу 7,6%-ийг тус тус эхэлж байгаа нь дүүргийн болон нийслэлийн дунджаас их байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн 4 тасаг хүүхдийн кабинет, 31-р хорооны ӨЭМТөвийн үйл ажиллагаа болон ТТТӨвчний үзлэгийн мэдээтэй танилцаж цаашид авах арга хэмжээний зөвлөмжөөр хангалаа.

ТТТӨвчнийг насны бүлгээр авч үзвэл 0-9 хүртэл насны хүүхдүүд зонхилох хувийг эзэлж байна.Үүнд 2-4 насанд хамгийн өндөр буюу нийт тохиолдлын 25%, 5-9 насанд 16%,0-11с 17%, 1 нас 16%, тус тус эзэлж бусад насны анилад 1-10 хүртэл хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж