Хил хязгааргүй шүдний эмч нар орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Хил хязгааргүй шүдний эмч нар орон нутагт ажиллаж байна

Германы “Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг” олон улсын тусламжийн байгууллагын 60 эмч, гурван хэсэг болон манай улсад ажиллаж байна. Тэд Төв, Сүхбаатар, Дорноговь зэрэг зургаан аймгийн 12 суманд очиж, шүдний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн байна. Орон нутгаар явж эмчилгээ хийж байхад хүүхдийн шүдний өвчлөл их байжээ. Үүнд, таваас зургаан настай хүүхдүүдийн 94 хувь нь шүдний ямар нэгэн өвчлөлтэй байсан байна. Германд шүд нь өвдсөн хүний шүдийг авалгүй ломбоддог бол тэдгээр эмч нарыг манайд эмчилгээ хийх явцад авахаас өөр аргагүй байсан учраас Төв аймгийн Эрдэнэ суманд 500 шүд авсан гэнэ. Үүнд Германы эмч нар сэтгэл эмзэглэж буйгаа хэлэв. Үүний шалтгаан нь дэлгүүрт зарагддаг барааны 80 хувь нь чихэрлэг буюу шүдэнд халтай байдагт буй гэнэ. Германы эмч нарын гурав дахь ээлж энэ сарын 11-нээс Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг таван аймагт тусламж үзүүлэхээр явах гэж байна. Түүнчлэн тус байгууллагаас Монгол улсын Анагаах ухааны их сургуулийн харьяа Эрүү нүүрний эмгэг судлалын сургууль, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Эрдэнсант сумын эмнэлэгт шүдний суурин болон явуулын кабинетыг бүрэн тохижуулж өгсөн байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж