Австралийн цагдаа нар бага оврын ачааны машины ард ачсан метамфетамин гэх мансууруулах төрлийн бодис илрүүлсэн байна. Хэргийн газраас найман хүнийг баривчлан саатуулжээ.
Цагдаа нар баруун Австралийн усан онгоцны зогсоолд нэгжлэг хийх үеэр хар зах дээрх ханшаар нэг тэрбум австрали доллар /800 сая ам.доллар/-тай тэнцэх хэмжээний 1.2 тонн метамфетамин хурааж авсан байна. Нийтдээ 59 шуудай бодис байсан аж.
Саатуулагдсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд Австралийн хуулиар ялын дээд хэмжээ оноох заалттай аж. Тэдний зургааг нь Гералдтон хотын ойролцоох боомтоос, харин нөгөө хоёр этгээдийг Перт хотоос саатуулжээ. Гэмт этгээдүүд 33-52 насны, бүгд Австралийн иргэн гэнэ.
“Мөс” хэмээн нэрлэдэг метамфетамин нь Австралид хамгийн өргөн тархсан хууль бус мансууруулах бодис ажээ.
С.ЦЭЛМЭГ