Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо

Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2017.12.22/ боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө.

Өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв танилцууллаа. ЧДЗДТГ-аас хороодын хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэж урамшуулал олгох, тайлангийн хурлын арга хэмжээг 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан байна. Арга хэмжээнд нийт 190 хэсгийн ахлагч хамрагдсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хуваарь батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудтай 2018 онд хамтран ажиллах талаар төлөвлөгөө гаргаж 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хороодын хэсэг тус бүрт гамшгаас хамгаалах сайн дурын 20 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн багийг байгуулах ажлыг өрнүүлж байна. Хороод 2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Иргэдэд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчлан таниулах зорилгоор тайлангийн өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах, Дүүргийн 2018 оны төлөвлөгөөнд тусгуулах саналыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх, хороод өөрсдийн цогцолбор байр орчмын 50метр газарт цас мөсний цэвэрлэгээ зохион байгуулж иргэд, ААНБ-д үлгэр дуурайлал болж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Мөн үеэр дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2018 оны бүртгэлийг 2018 оны 1 дүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллах талаарх мэдээллийг дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа өглөө.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж