Цахим халдлагаас хүүхдээ хамгаалах аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Цахим халдлагаас хүүхдээ хамгаалах аян эхлүүллээ

Цахим халдлагаас хүүхдээ хамгаалах аян эхлүүллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран  өнөөдөр /2017.12.22/ эцэг эхчүүдэд хандаж  “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” уриалгыг гаргалаа.

Монгол Улсын хэмжээнд өсвөр насны  гурван  хүүхэд тутмын нэг нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж. Харин дэлхий дээр  таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлага, сүрдүүлэгт өртөх  эрсдэлтэй бол дөрвөн хүүхэд тутмын нэг нь интeрнэт хэрэглэхийн тулд хувийн  мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэнэ.

Дээрх ТББ-аас өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар цахим орчинд нэвтэрсэн хүүхдүүдийн 42,6 хувь нь их ядардаг, 41 хувь нь айдаст автдаг, уур хүрдэг гэж хариулсан нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудлыг нэг болсон байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр цахим орчин ашиглаж үйлдсэн  хэргийн 37.1 хувь нь хуурамч хаягаас үйлдэгджээ. Цахим орон зайгаар дамжуулж, доромжлох, гүтгэх, садар самуун сурталчлах, залилан мэхлэх зэрэг олон төрлийн гэмт хэргүүдийг үйлддэг байна.

Иймд уг аяны хүрээнд байгууллага бүр цахим халдлагаас хамгаалах ажлыг төлөвлөж, үр дүн, тайлангаа олон нийтэд мэдээлэх, эцэг эхчүүд, иргэдийн зүгээс тодорхой санал санаачилга гаргаж, олон нийтийн сүлжээнд дэмжүүлэн ажиллахыг иргэний нийгмийн байгууллагууд уриаллаа.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж