Испанийн өөртөө засах муж Каталоны мужийн парламентын сонгуульд тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний намууд ялалт байгуулжээ.
Испанийн засгийн газар тус мужид явуулсан тусгаар тогтнолын төлөөх санал хураалтыг хууль бус хэмээн үзэж, парламентыг тараан, ээлжит бус сонгууль зарласан байсан юм. Испанийн баян мужийг тавьж туухыг хүсэхгүйдээ Мадридын засгийн газар ээлжит бус сонгуулиар салан тусгаарлагчдаас өөр улстөрчид гарч ирнэ гэж найдсан нь талаар болжээ.
Мужийн сонгуулийн саналын хураалтын 99 хувийн дүнг харахад намуудын аль нэг нь дангаараа олонх болж чадахгүй ч Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч гурван нам нийлээд 70 суудал авсан байна. 135 суудалтай парламентад олонх болоход тэдэнд 68 суудал хангалттай ажээ. Тэдэнд одоо эвсэл байгуулах л үлдэж байгаа юм.
Мужийн парламентын сонгуулийн үр дүн ингэж гарсан нь гурван сарын өмнө эхэлсэн Мадрид-Барселоны хоорондох хурцадмал харилцааг шийдвэрлэх шатанд гаргана гэж улс төрийн ажиглагчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN