Гал түймрийн улмаас 29 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улмаас 29 хүн амиа алджээ

Гал түймрийн улмаас 29 хүн амиа алджээ

БНСУ-ын Жичеон хотын нэгэн барилгад пүрэв гаригт (2017.12.21)гал түймэр гарсны улмаас 29 хүн амиа алдаж, 20 гаруй хүн түлэгдэж, гэмтсэн байна. Жичеон хот нь нийслэл хотоос 170 км-ийн зайд оршдог аж. Хотын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр гал түймэр хотын найман давхар барилгын доорх гараашт гарсан гэнэ. Гал маш түргэн тархаж, барилга доторх фитнесс төв, нийтийн саун болон ресторануудад гал авалцжээ.

Гал сөнөөгчдийн хэлж буйгаар гал түймэрт амиа алдсан хохирогчдын дийлэнх нь барилгын хоёрдугаар давхар дахь нийтийн саунд орж байсан хүмүүс гэнэ. Гал сөнөөгчид амиа алдсан 15 хүнийг саун дотроос олжээ. Түймрийн утаанд угаартсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Хотын гал түймэртэй тэмцэх газарт дуудлага очсоноос хойш долоон минутын дараа гал гарсан барилга дээр 60 гаруй гал сөнөөгч гал унтраах 50 машин, төхөөрөмжтэй очсон байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо дээр мэдээлснээс ч их байж магадгүй гэнэ.

Гал сөнөөгчид галыг унтраасан бөгөөд аврах, хайх ажиллагаа явуулж байгаа гэнэ.

БНСУ-ын ерөнхий сайд Ли Нак-ён Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны албаны хүмүүстэй яаралтай хуралдаж, галд өртсөн хүмүүсийг яаралтай аврах, туслах ажиллагаа явуулах үүрэг өгсөн байна. Тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин гал түймэрт амиа алдаж, хохирсон хүмүүст эмгэнэл илэрхийлж, гамшиг хохирлыг арилгах шуурхай арга хэмжээ авахыг даалгажээ.

ЭХ СУРВАЛЖ: TheKoreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж