Дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг болох CNN агентлаг “Жүдогийн домог”, “Монгол улсын жүдогийн бэлгэ тэмдэг” хэмээн Н.Түвшинбаяр аваргыг онцолжээ. Жүдо бөхийн спортоор хожуу хичээллэсэн ч найман жилийн дотор олимпийн аварга болсон тэрбээр энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа авсан. Тэр дундаа хамгийн хүнд жинд буюу +100 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.
Н.Түвшинбаяр аваргын тухай “Булган аймгийн малчин гэр бүлд төрж өссөн тэрээр их тал нутагт барилдаж өссөн. Анх 18 настай байхдаа Азийн наадмын тоглолтыг үзсэнээр жүдоч болохоор шийджээ. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Мөн Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медалийн эзэн болсон. 2017 оны дэлхийн аваргад +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдтэй барилдаж, хүрэл медаль авсан” талаар нь онцолжээ.
Мөн олимпийн наадмын аварга болсны дараа ‘Хамгийн түрүүнд аав, ээж дасгалжуулагчаа бодсон’, ‘Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн’ хэмээн хэлсэн тухай бичжээ. Бүрэн эхийг ЭНД дарж уншина уу.
“Бээжин 2008” олимпийн наадмын алт, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр өмнөх гурван олимпод 100 кг-д өрсөлддөг байсан бөгөөд энэ жил анх удаа +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө жин ихтэй бөхчүүдтэй барилдсан ч медалийн тавцанд зогсож чадсан юм.
Тэрбээр лхагва гаригт энэхүү амжилтаараа Монголын спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” шагналыг хүртсэн.