Ньюс хөтөч: Ес эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ес эхэллээ

Ньюс хөтөч: Ес эхэллээ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 22

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ес эхэллээ

Сугар гараг. Билгийн тооллын 4, Булаагч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 01 цаг 52 минутад эхэлнэ. Ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн  урт  шөнө  тохиож байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог бөгөөд туйл, хүйтний ес өнөө өглөө 07.56 цагт эхэлсэн байна.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

энэ өдөр монголын түүхэнд

1966.12.22  МАХН-ын Төв хорооны УТТ-ноос Өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай тогтоол гаргажээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд болно

11.00

  • Монгол Ньюс хурлын танхимд Иргэний нийгмийн байгууллагууд "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00

  • Сангийн яамны 8 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын сугалаагаар азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.
  • Хавдар судлалын үндэсний төвийн ‘Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил’ баярын арга хэмжээ болно. Хүнд өвчнөөр өвдсөн хүүхдүүдээ баярлуулах, сэтгэлийн дэм өгөх зорилготой.

12.00

  • Онцлох аж ахуйн нэгж, салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу "Бизнесийн их цэнгүүн" МҮХАҮТ-ын Их танхимд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж