СЭДЭВ 360: Сошиалын худал давалгааг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

СЭДЭВ 360: Сошиалын худал давалгааг яах вэ?

Олон нийтийн сүлжээгээр хамгийн сүүлд тарсан худал мэдээлэл нь будаа шатаах байлаа. Бидний мэдлэг, мэдээллийн боловсруулалт хэр байгааг нь энэхүү давалгаа тодорхойлоод амжив. Мэргэжлийн хяналтаас “Санаа амар байгтун” гэж мэдэгдэл хүртэл хийв. Түүнээс өмнө Монголоос Хятадуудыг албадан гаргах шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргахаар болсон талаар бас л “шуурсан”. Хятадын иргэд Монголд визгүй нэвтрэх талаар ч бас л “цуурсан”. Энэ бүхэн хуурай өвсөнд ассан түймэр мэт тархаж, үндсэрхэг монголчуудын цөсийг хөөргөж, заримдаа цуст тэмцэлд уриалахад хүргэж байна. Эцэстээ улс орны амин чухал эсвэл өндөр албан тушаалтны хуудуутай үйлдэл илрэхэд өөр худал мэдээллийг сошиалд бөмбөг болгон тэсэлж олон нийтийн анхаарлыг сарниулдаг болов.

“Сэдэв-360” энэ удаад “СОШИАЛЫН ХУДАЛ ДАВАЛГАА буюу БАТАЛГАА” сэдвийг хөндөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж