Ким Жон-хёны оршуулах ёслолд фэнүүдээс нь 1000-аад хүн иржээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Ким Жон-хёны оршуулах ёслолд фэнүүдээс нь 1000-аад хүн иржээ

Ким Жон-хёны оршуулах ёслолд фэнүүдээс нь 1000-аад хүн иржээ

 

Өмнөд Солонгосын поп дуучин Ким Жон-хёныг өнөөдөр /2017.12.21/ сүүлчийн замд нь үдлээ.

Азид алдартай K-pop урсгалын томоохон төлөөлөгч “SHINee” хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн даваа гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх байрандаа амиа хорлосон байдалтайгаар олдсон юм.

Тэрбээр өнгөрсөн сард бие даасан “Inspired” хэмээх соло концертоо тоглосон бол сүүлийн өдрүүдэд шинэ дууны клип, зураг авалтын ажилдаа идэвхтэй оролцож байжээ. Гашуудлын цуваа явж эхлэхэд 1000 орчим фен нь түүнийг үдэж гаргахаар цугласан байна. Оршуулгад Ким Жон-хёны гэр бүл, найз нөхдөөс гадна цөөн уран бүтээлчид оролцсон байна. 

Эх сурвалж: Korea boo

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж