“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гуравдугаар бааз олон улсын ахмадын баярыг угтан 200 гаруй ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Цэнд, Гуравдугаар баазын дарга Д.Сүхбат нээж үг хэлсэн.
ТҮБТХ-ийн дарга М.Цэнд “Зорчигч тээврийн нэгтгэл” болсноор нийт 34 чиглэлд 367 хөдлөх бүрэлдэхүүн 294 гаралтаар нийтийн тээврийн үйлчилгээний 60 хувийг ханган, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид та бүхний ажил амьдралаа зориулсан нийтийн тээврийн үйлчилгээг улам сайжруулахын төлөө бид ажиллах болно” гэв.
“Онц тээвэрчин” цол тэмдгээр 14 ахмад, Банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ахмад ажилтан Д.Бямбажавыг шагнаж, мөнгөн шагнал гардуулав.
Гуравдугаар баазын хамт олноос ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт үзэх тасалбар гардуулан, азтай ширээ шалгаруулж, нийт ахмадуудад мөнгөн урамшуулал олгосон.
Энэ үеэр ахмадын хорооноос өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, өнгөрсөн жилээс эхлэн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсныг онцлон, удирдлагууддаа талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Зорчигч тээврийн нэгтгэл