“Бяцхан зүрх” аяны хүрээнд хүүхдүүдэд тоглоомууд авч өглөө

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

“Бяцхан зүрх” аяны хүрээнд хүүхдүүдэд тоглоомууд авч өглөө

“Бяцхан зүрх” аяны хүрээнд хүүхдүүдэд тоглоомууд авч өглөө

Хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, хүүхдэд хүрэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Бяцхан зүрх” аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”, 3 дугаар баазын захиргааны ажилчдын өгсөн хандивын мөнгөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр клиник сувилlын хүүхдүүдэд Экстра орос худалдааны төвөөс тоглоом авч гардуулан өглөө.

Тус сувилал нь 100 ортой, 24 цагаар өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг хүлээн авч эмчилж сувилдаг. Хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн хоолыг өдөрт 6 удаа өгдөг ба суурь өвчтэй хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэрэгцээгээр хоолыг баяжуулах, нэмэлт хоол, амин дэм өгдөг. Иллэг, бариа засал, бумба, утлага, шарлага, усан эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг эмийн бус эмчилгээ хийн бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулдаг юм.

Мөн энэ өдөр 3 дугаар баазын засварчин Н.Алтанзулын хүүгийн эмчилгээнд зориулсан “Зорчигч тээврийн нэгтгэл” захиргааны ажилчдын сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгсөн юм.

Эх сурвалж: Зорчигч тээврийн нэгтгэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж