УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлт гаргав

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлт гаргав

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах албан бичиг хүргүүлжээ.УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах албан бичиг хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хүсэлтдээ, ‘УИХ болон Засгийн газар татварын орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж буй. Үүний зэрэгцээ зөвхөн улс төрчид бус, бизнес эрхлэгчдийг ч бас оффшорт мөнгө зувчуулж, татвараас зайлсхийхийн эсрэг Оффшорын эсрэг бүлэг УИХ-д үйл ажиллагаа явуулж буй. УИХ-аас Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулж, зөвхөн улс төрчид төдийгүй тэдний хамаарал бүхий этгээд буюу бизнес хамтрагчид оффшорт мөнгөн хөрөнгө байршуулж, татвараас зугтахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт хийлээ. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс шаардсаны дагуу Засгийн газар оффшор улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчилж баталлаа. Эдгээр бодлого, үйл ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бодит үр дүнд хүргэхэд олон улсын хамтын ажиллагааны дэмжлэг нэн чухал. Тиймээс Сангийн яамны зүгээс хууль санаачлах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн гуравдугаар зүйлийг 3.1-т “Үндэсний аюулгүй байдал” гэж Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ,  3.4 Үндэсний аюулгүй байдал нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна,  3.4.4 эдийн засгийн аюулгүй байдал гэж заасан байдаг. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлан үзэж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд учирсан хохиролд болон цаашид учирч болох эрсдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, Сангийн дэд сайдын хувийн байр сууриа илэрхийлсэн захидлыг залруулж Монгол Улсын албан ёсны байр суурийг тодорхойлох замаар Европын холбооны хар жагсаалтаас гаргах шаардлагатай байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ҮАБЗ-ийг нэн яаралтай хуралдуулахыг хүсье’ гэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж