ОХУ-ын сүлдийг өргөн ашиглаж болно

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын сүлдийг өргөн ашиглаж болно

ОХУ-ын сүлдийг өргөн ашиглаж болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар тус улсын төрийн сүлдийг илүү өргөн хэрэгцээгээр ашиглах боломжтой боллоо.

Ингэснээр төрийн сүлдийг Оросын Холбооны төрийн бүх байгууллага, орон нутгийн захиргааны нэгж, иргэн, ТББ ашиглах боломжтой болж байгаа юм. Өмнө нь төрийн сүлдийг хуульд заагдсан тодорхой хэдэн субъект ашиглах эрхтэй байсан бөгөөд хуульд заагдаагүй субъект ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээх заалттай байсан юм.

Мөн төрийн сүлдийг одоо бэлэг дурсгалын зүйлс дээр хэрэглэх, олон нийтэд зориулсан арга хэмжээний үеэр, спортын уралдаан тэмцээний үеэр, ТББ-ын хурлын үеэр ашиглах эрх үүсч байгаа ажээ.

Харин төрийн сүлдийг худалдааны тэмдэг болгон ашиглаж болохгүй.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж