Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ | News.MN

Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа өнгөрч буй 2017 онд “Моя улица” /Миний гудамж/ нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 90 гаруй гудамжийг засаж тохижуулснаас гадна, газар доогуурх 200 гарцыг нэмж барьсан хэмээн Москва хотын Замын хөдөлгөөний төвийн тэргүүн Вадим Юрьев Лхагва гаригт /2017.12.20/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Москвагийн төвийн Тверская талбайд нэлээн олон өөрчлөлт хийсэн байна. Энэ талбайгаар трамвай явдаг болж, явган зорчигчийн гарцыг нэмжээ. Ингэснээр энэ хавийн замын хөдөлгөөний урсгал сайжирсан гэлээ.

Мөн Якиманский болон Рыбный хавьд машин явдаггүй зөвхөн явган зорчигчдод зориулсан хэсгийг гаргаж өгсөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-21 103.26.193.143

1 jild 200 gene. Manaih hediig baridag ve?

Avatar

тгл 2017-12-21 202.72.245.122

Сайхан хот шүү, сайхан ч ард түмэн Очоод Москва голын эргээр зугаалах юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж