Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

Москвад газар доорх гарц 200-г шинээр байгуулжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа өнгөрч буй 2017 онд “Моя улица” /Миний гудамж/ нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 90 гаруй гудамжийг засаж тохижуулснаас гадна, газар доогуурх 200 гарцыг нэмж барьсан хэмээн Москва хотын Замын хөдөлгөөний төвийн тэргүүн Вадим Юрьев Лхагва гаригт /2017.12.20/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Москвагийн төвийн Тверская талбайд нэлээн олон өөрчлөлт хийсэн байна. Энэ талбайгаар трамвай явдаг болж, явган зорчигчийн гарцыг нэмжээ. Ингэснээр энэ хавийн замын хөдөлгөөний урсгал сайжирсан гэлээ.

Мөн Якиманский болон Рыбный хавьд машин явдаггүй зөвхөн явган зорчигчдод зориулсан хэсгийг гаргаж өгсөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж