Гадаадын тагнуул гэгдсэнийхээ төлөө зарга үүсгэсэнгүй | News.MN

Гадаадын тагнуул гэгдсэнийхээ төлөө зарга үүсгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Гадаадын тагнуул гэгдсэнийхээ төлөө зарга үүсгэсэнгүй

Гадаадын тагнуул гэгдсэнийхээ төлөө зарга үүсгэсэнгүй

Гадаадын тагнуулын агент хэмээн бүртгэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг нь ч Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаагүй байна хэмээн Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрхийн хорооны орлогч дарга Людмила Бокова РИА Новостид өгсөн ярилцлагадаа дурджээ. 

“Шинээр батлагдсан хуулиар хэрвээ санал нийлэхгүй байвал Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Миний мэдэж байгаагаар Хууль зүйн яамын гадаадын агент хэмээн бүртгэсэн гадаадын хэвлэл мэдээллийн нэг ч байгууллага ийм гомдол гаргаагүй байна” хэмээн Людмила Бокова хэлжээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллагыг “тагнуулын агент” гэж бүртгэхээр хууль эрх зүйн зохицуулалт хийсэн нь “бидний сайн мэдэх нэг улсын Оросын хэвлэлийн байгууллагын эсрэг авсан арга хэмжээний эсрэг хариу болгож авахаас өөр аргагүй үйлдэл байсан” гэж тэр бас нэмж хэлсэн байна.

Шинэ хууль арванхоёрдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн юм. Гадаадын хэвлэл мэдээллийн салбар нэгжүүд болон гадаадын улс орноос санхүүжилт авдаг хэвлэлийн байгууллагуудад энэ хууль үйлчлэх юм. Хуулийн үйлчлэлд хамаарч тагнуул статустай болсон хэвлэлийн байгууллагууд үйл ажиллагааныхаа тайланг тогтмол гаргаж, хууль зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг таван сая рубль, хувь хүнийг 100 мянган рублиэр торгох заалттай. Зөрчил давтагдсан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй.

АНУ-д ажилладаг Оросын зарим хэвлэлийн байгууллага, тухайлбал, англи хэл дээрх RT America телевизийн суваг, мөн Sputnik-ийг америкчууд гадаадын тагнуул хэмээн бүртгэсний хариу болгон оросууд энэ хуулийг баталсан. 

Шинэ хуулийн дагуу одоо Орост ажиллаж байгаа “Голос Америки”, “Кавказ.Реалии”, “Крым.Реалии”, “Сибирь.Реалии”, бүс нутгийг хамарсан төсөл болох “IdeL.Реалии”, “Настоящее Время” телевизийн суваг, ”Радио Свободная Европа/Радио Свобода (РСЕ/РС)”, Татар-Башкирын “Радио Свобода” (Azatliq Radiosi), мөн “Фактограф” зэрэг байгууллагыг “гадаадын тагнуулын агент” хэмээн бүртгэсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bitcoin 2017-12-21 202.9.47.177

ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.
Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно.
http://btcclicks.com/?r=95b2c5b7

Avatar

РАВДАН 2017-12-21 66.181.160.95

ТАГНУУЛ НЬ ҮНЭН Л ЮМ ЧИНЬ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж