"Бридж" группийн ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд бичлэг хийсэн нь нийгэмд шуугиан болоод байгаа билээ. Уг бичлэгт хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой зүйлүүд ярьсан боловч баттай үнэн болох нь тогтоогдоогүй байна. Охин ‘Маргааш шүүх хурал болно’ хэмээн хэлж байсан ч СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ийм хэргийн шүүх хурал товлогдоогүй болохыг албаны хүмүүс мэдээлжээ.
Бичлэг олон нийтэд цацагдсаны дараа зарим хүмүүсийг буруутган, нэр төрд нь халдсан үйлдлүүд олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Тэгвэл Г.Номуундарийг хохироосон байж магадгүй хүмүүсийн дунд нэр дурьдагдсан, ‘Алтан жолоо’ группийн захирал В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир өнөөдөр фэйсбүүк хуудсандаа дараах мэдэгдлийг хийжээ.
Э.Энх-Очиртой холбогдож, яриа авахыг хүссэн ч тэрбээр ‘Гадаадад сурч байгаа. Ийм зүйлд миний нэр холбогдсоныг сонсоод гайхсан. Би тийм зүйл хэрэглэж, тийм зохисгүй үйлдэл хийх хүн биш ээ. Гэр бүлийнхэнд маань эмзэг тусч байгаад сэтгэл зовж байна. Удахгүй үнэн, зөв нь харагдаж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйл явдлын учир олдоно гэж найдаж байна’ гэсэн товч хариу өглөө.
Дашрамд дурьдахад, олон нийтийн сүлжээнд идэвхтэй, олон дагагчтай хүмүүс нотлогдоогүй, үндэслэлгүй мэдээлэл түгээж, бусдын нэр төрд сөргөөр хандаж болохгүйг хуулийн байгууллагын зүгээс анхааруулжээ.
Эх сурвалж: Factnews.mn