2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбумын хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбумын хохирол учирчээ

2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбумын хохирол учирчээ

Дэлхий дахинд өнгөрч буй 2017 онд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэх тооцооллыг Swiss Re даатгалын компани гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилээс 63 хувиар өссөн бөгөөд арван жилийн дунджийг давсан үзүүлэлт гэнэ.

Америкчууд байгалийн гамшигт хамгийн их өртсөн. Карибын тэнгис, АНУ-ын өмнөд бүс нутаг, Мексикийн газар хөдлөлт, Калифорнийн түймэр гээд байгалийн гамшиг энэ бүс нутагт их хэмжээний хохирол дагуулжээ.

Хэдийгээр байгалийн гамшгаас улбаалсан санхүүгийн хохирол нэлээд хэмжээгээр өссөн боловч хүний амь нас хохирсон үзүүлэлт өсөөгүй байна.

Swiss Re компанийн мэдэгдсэнээр 2017 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дэлхийн хэмжээнд 11 мянган хүн амь үрэгдэж, эсвэл ор сураггүй болжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой ижил түвшинд байгаа юм.

Swiss Re компанийн харьяа Sigma судалгааны төвийн мэдэгдсэнээр 2017 онд байгалийн гамшгийн хохиролд нийт 136 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгосон байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их дүн ажээ.

Зөвхөн Харви, Ирма болон Мария хар салхины гамшигт өртөгсдөд нийт 93 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгожээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж