Яармагийн дэнжид ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Яармагийн дэнжид ноцтой осол гарчээ

Яармагийн дэнжид ноцтой осол гарчээ

Ачааны “Нордбенз” маркийн машин, суудлын “Приус” машин жолоодож явсан жолооч нар ноцтой осол гаргажээ. Осол  өчигдөр /2017.12.21/ 07.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Яармагийн дэнжийн урд замд гарсан байна. 

Приус ачааны машины доогуур орсон тул түүн дотор зорчиж явсан 23 настай хоёр залуу хүнд гэмтэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Том тэрэгний жолоочийн тухайд ноцтой бэртэж, гэмтээгүй аж.

Мөргөлдсөн хоёр машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг албаны хүмүүс тогтоосон байна. Ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж буйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж