2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 434,267 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хүннү Менежмент’ /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Монгол Секюритиес” ХК-ийн /MSC/ ханш хамгийн өндөр буюу 14.63 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,182.41 нэгж болж 0.20 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,494,025,907,347 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ