Буудлагын О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, жүдоч Х.Эрдэнэт-Од, П.Лхамдэгд, Ц.Цэрэннадмид, чөлөөтийн И.Одончимэг гээд спорт, тэр дундаа тэсвэр хатуужил шаардсан галын шугам, бөхийн дэвжээн дээр өрсөлддөг сайхан бүсгүйчүүд Монголд олон бий.
Яг энэ цаг үед Монголын спорт дэлхийн дэвжээнд хүчирхэг, үзэсгэлэнт, тэвчээр хатуужилтай тамирчин бүсгүйчүүдээрээ дэлхийд гоё байна. Тэдгээр бүсгүйчүүдийн гурав нь өчигдөр Монголын топ эмэгтэй тамирчдаар тодорч, спортын шилдгүүдэд олгодог ‘Бөртэ чоно’-ын эзэд болов.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа шилдэг эмэгтэй тамирчин болоод зогсохгүй 2017 оны шилдгийн шилдэг тамирчин болсон бол чөлөөт бөхийн шинэ дэлхийн аварга, энэ жил оролцсон бүх тэмцээнээсээ аваргын алтан медаль хүртсэн, Гавьяат тамирчин П.Орхон, хүндийг өргөлтийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны медалийг Монголоороо овоглон авчирсан М.Анхцэцэг нар 106 спортын сэтгүүлчийн саналаар Монголын шилдэг тамирчдаар нэрлэгдсэн юм.
Тэмцэл, тулааны мастерууд, миссүүдээс ялгагдахгүй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн улаан хивсний ёслолт өмссөн гоёлыг сонирхуулъя.
Э.Бурам