Мексикт гүүрнээс дүүжилсэн зургаан цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Мексикт гүүрнээс дүүжилсэн зургаан цогцос олджээ

Мексикт гүүрнээс дүүжилсэн зургаан цогцос олджээ

Мексикийн жуулчид олноор очдог Лас Габос нэртэй хотын ойролцоох гүүрнүүдээс зургаан хүнийг дүүжилсэн ноцтой хэрэг гарчээ. Цагдаа нар энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мексикт хар тамхины бүлэглэлүүд өрсөлдөгчдөө айлган сүрдүүлэх зорилгоор хөнөөсөн хүнээ дүүжилж үлдээсэн тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан гэнэ. 

Мөрдөгчид дүүжилсэн цогцсыг гурван өөр гүүрнээс олжээ. 2017 он Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл туйлдаа хүрсэн гэж болно.

Мексикийн цагдаа нар энэхүү аллагын хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн мягмар гаригт тус улсын хамгийн том хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох тэмцлийн улмаас 12 хүнийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа гэнэ.

Мексикийн хойд Калифорни мужид энэ онд хүн амины хэргийн гаралт хоёр дахин нэмэгдсэн нь хар тамхины бүлэглэл хоорондох тэмцэлтэй холбоотой аж.

Өнгөрсөн аравдугаар сард 409 хүн амины хэрэг гарсан нь 2016 оны нийт 192 тохиолдлоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Жуулчдын хөл тасардаггүй Лас Габос хотын олон улсын нисэх буудал энэ онд л гэхэд 4.4 сая зорчигч хүлээн авсан ажээ.

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж