Шанхай хотын Миньсин дүүргийн W талбайд өвөрмөц дүрслэл бүхий баримлууд арванхоёрдугаар сарын 19-нд сүндэрлэсэн нь олны анхаарлыг татаад байгаа аж. Энэ нь 12 жилийн амьтдын дүрслэл бүхий баримлууд юм. Түүнчлэн баримлууд өнгө болон хэмжээний хувьд адилгүй ч суурь хэсэг нь дугуй эсвэл зууван хэлбэртэй. Харин дээд талын хэсгийг нь янз бүрээр дүрсэлсэн бөгөөд зарим нь бүр үлбэгэр ч гэж хэлж болохоор гэнэ.
Эдгээр баримлуудын зураг төслийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “UAP studio”-ийн хамт олон гаргажээ. Хэдийгээр “12 жил” хөшөө нь тус талбайд тавигдаад хэсэг хугацаа өнгөрсөн ч үлбэгэр гэж болохоор хэлбэр, дүрс нь харин ч эсрэгээрээ олон хүний анхаарлыг татах болсон аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ