Хоёр хүний аминд хүрсэн жолоочид 2 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Хоёр хүний аминд хүрсэн жолоочид 2 жилийн ял оноолоо

Хоёр хүний аминд хүрсэн жолоочид 2 жилийн ял оноолоо

Согтуугаар машин жолоодож яваад хоёр хүний аминд хүрсэн Б.Рэгзэндоржийг шүүх хурал өнөөдөр /2017.12.21/ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн Б.Рэгзэндоржид хоёр жилийн ял оноожээ. Түүнийг  согтуурч, мансуурсан үедээ жолоо барьж яваад хоёр хүний аминд хүрсэн хэрэгт буруутгав. 

Эрүүгийн хуулийн 27.10.4.1, 4.2  дугаар зүйлд  /…Согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…/ гэж заасан байдаг.

Төв аймгийн Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын мэргэжилтэн Б.Жавхланбаярын мэдээлснээр, өглөөний 09.30 цагт эхэлсэн хурал 12.00 цагийн үед завсарлажээ. Ингээд шүүгчид 13.20 цагийн үед танхим руу эргэн орж, шийдвэрээ танилцуулсан байна. Шүүгч шийдвэрээ уншиж дууссан даруйд Б.Рэгзэндоржийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хянагчид аймгийн хорих анги руу ачжээ. 

Анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонссон Б.Рэгзэндорж нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн нутагт согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрч, үүний улмаас гэртээ байсан залуу, таван настай дүүгийн хамт амь эрсэдсэн юм.

Өмнө нь Б.Рэгзэндоржид холбогдох хэргийг шүүх хурал гурван ч удаа хойшилж байжээ. 

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж