Футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн өмнө

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн өмнө

Футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн өмнө

“М-Си-Эс Кока Кола” компанийн ивээн тэтгэн зохион байгуулж буй Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн болон гуравдугаар тойргийн сүүлчийн тоглолт энэ амралтын өдрүүдээр явагдана.

Сэлэнгэпресс – Хангарьд

Гуравдугаар тойргийн сүүлчийн тоглолт болох “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын халз тулаан бямба гаригт 10:00 цагаас эхэлнэ. Эхний хоёр тоглолтдоо хожигдоогүй яваа Орхон аймгийн залуусыг “Сэлэнгэпресс” гэсэн яггүй өрсөлдөгчид хүлээж байна. Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11890

Соёмбын барсууд – Гоёо Эф Си

Өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Дэрэн”-г гуравдугаар тойрогт 5:7-оор буулган авсан “Соёмбын барсууд” хараахан оноо авч амжаагүй яваа “Гоёо Эф Си” багтай дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтыг хийнэ. Ням гарагт 10:00 цагаас эхлэх тоглолтыг та бүхэн МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж сонирхохоос гадна mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11891

Атлетик 220 – Унаганууд

Дөрөвдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор хүснэгтийн тэргүүн болон дэд байрт бичигдэж байгаа “Атлетик 220”, “Унаганууд” багуудын тулаан нэрлэгдэж байна. Футзалын дээд лигт дөрвөн жил дараалан түрүүлж, 2015 оны 03 сарын 01-ээс 28 тоглолт дараалан хожоод байгаа “Унаганууд”-ын “Атлетик 220”-ийн залуус хэрхэн тоглохыг МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж үзнэ үү. Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11892

Хангарьд – Улаанбаатарын Мазаалайнууд

Футзалын дээд лигт оролцож буй хөдөө орон нутгийн ганц баг “Хангарьд” Улаанбаатар хотод нэг ирэхдээ хүндэтгэх шалтгаанаар хоёр тоглолт хийдэг. “Хангарьд”-ын дөрөвдүгээр тойргийн өрсөлдөгч нь Ц.Эрдэнэболдбаатар дасгалжуулагчтай “Улаанбаатарын Мазаалайнууд” байх болно. Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11893

Хоромхон – Дэрэн

Өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Дэрэн”, хүрэл медалийн эзэн “Хоромхон” багууд гурван тойргийн дараа тус тус нэг хожилтой хүснэгтийн зургаа, долоо дугаар байрт бичигдэж байна. Жил бүрийн футзалын дээд лигт тэргүүлэгчийн төлөө өрсөлддөг хүчирхэг багуудын сонирхолтой тоглолтыг та бүхэн МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж үзнэ үү. Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11894

Арвис – Сэлэнгэпресс

Монгол улсын 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хэд хэдэн тоглогчоос бүрдсэн “Арвис” клуб футзалын дээд лигийн “хатуу самрууд”-ын нэгд зүй ёсоор тооцогдож буй. Тэдний дөрөвдүгээр тойргийн өрсөлдөгч нь дээд лигийн туршлагатай “Сэлэнгэпресс” гэхээр сонирхолтой тоглолт болох нь дамжиггүй. Шууд үзэх холбоос:https://mycujoo.tv/mongolia-football-federation?id=11895

Та бүхэн МХБХ-ны футзалын дээд лигийн тоглолтуудыг холбооны футзалын ордонд хүрэлцэн ирж, ердөө 2000 төгрөгөөр /Өдрийн тасалбар/ үзэх боломжтой. Мөн бүх тоглолтыг myvujoo.tv-ээр, ням гарагийн 12:00, 14:00, 16:00 цагийн тоглолтуудыг МҮОНТ-ий хоёрдугаар сувгаар /MNB2/ шууд хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж