Кубанийн далайн гахайнууд өвчний улмаас үхжээ | News.MN

Кубанийн далайн гахайнууд өвчний улмаас үхжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Кубанийн далайн гахайнууд өвчний улмаас үхжээ

Кубанийн далайн гахайнууд өвчний улмаас үхжээ

2017 оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд Кубанид 200 орчим далайн гахай үхсэн юм. Эдгээр далайн гахайн дийлэнх нь тэнгисийн ус бохирдсоны улмаас паразитаар халдварлаж, халдварт өвчин туссаны улмаас үхсэн хэмээн Краснодар мужийн прокурор Сергей Табельский сэтгүүлчдэд мэдэгдлээ. Бас нэлээд тооны далайн гахай загасчдын торонд орооцолдон үсэн гэжээ.

Дөрвөн сарын турш Хар тэнгисийн эргээс үхсэн далайн гахай олдож байгаад наймдугаар сараас хойш олдоогүй ажээ.

“Энэ амьтдын үхлийн шалтгааныг яг нарийвчлан тогтоох боломжгүй. Хамгийн магадлалтай шалтгаан нь далайн гахайн биед нэвтэрсэн паразитаар халдварласан явдал юм” хэмээн прокурор хэлсэн байна. Үхсэн далайн гахайнуудаас тавд нь задлан шинжилгээ хийсэн бөгөөд үүгээр дээрх шалтгаан нотлогджээ. Гэхдээ халдварт өвчний шалтгаан нь ганц паразит биш тэнгисийн усанд хаягдсан хортой бодисууд бас байж болох ажээ.

 

 

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж