Сургутын төрийн албан хаагчид таксигаар зорчино | News.MN

Сургутын төрийн албан хаагчид таксигаар зорчино

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Сургутын төрийн албан хаагчид таксигаар зорчино

Сургутын төрийн албан хаагчид таксигаар зорчино

ОХУ-ын Ханты-Мансийск тойргийн төв Сургут хотын захиргаа төрийн албан хаагчдыг таксигаар зорчуулах шийдвэр гаргажээ. Хотын төсвөөс нийтийн тээврийн зардлыг бууруулах зорилтын хүрээнд ийм шийдвэр гаргасан аж. Сургут хотын захиргааны цахим хуудсанд мэдээлснээр ирэх 2018 онд төрийн албан хаагчдын тээврийн зардалд 15 сая рубль төсөвлөсөн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад тээврийн зардлыг 40 саяар бууруулж байгааг хотын дарга Вадим Шувалов хэлсэн байна.

Төрийн албан хаагчдад таксигаар үйлчлэх компанийг сонгон шалгаруулалтаар сонгожээ. Сонгон шалгаруулалтад дөрвөн компани оролцож, нэгийг нь сонгосон байна. Сонгон шалгаруулалтын нөхцөлд суудлын жижиг тэрэг хэд байх, том оврын машин тэд байх гэхчлэн хэд хэдэн шаардлага тавигдсан байна. Мөн товлосон цагаас таван минут хоцорч ирсэн тохиолдолд замын хөлсний талыг төлөх зэрэг хатуу шаардлага тавигдаж байгаа юм. Хотын захиргааны тавьсан шаардлагын дагуу С ангиллын /үүнд, Volkswagen Golf, Opel Astra, Ford Focus, Honda Civic, Peugeot 308 маркийн машинууд багтана/ 20 машин, D ангиллын /үүнд, Ford Mondeo, Volkswagen Passat, Audi A4, BMW 3 маркийн машинууд багтана/ долоон машинтай байх ёстой.

Ийнхүү хувийн компанийг сонгон авснаар хотын захиргааны Автобаазын машинуудын дийлэнхийг худалдаж, суларсан жолооч нарыг өөр ажилд томилох гэнэ. Гэхдээ хотын Захирагч болон түүний орлогч нар албаны машин унасан хэвээр байх юм. Мөн зочид төлөөлөгч нарыг тээвэрлэх зориулалттай дунд болон том оврын автобусыг хотын захиргаа өөрийн Автобааздаа ашигласан хэвээр байх ажээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-21 150.129.141.55

манайд яг таарна

Avatar

Зочин 2017-12-21 103.229.121.143

Хэнд ч хэрэггүй мэдээ! Бичих юм олдохгүй байна уу?

Avatar

Зочин 2017-12-21 202.131.245.243

Ганцхан чамд зориулсан сайт биш шүү дээ, гуйлгачаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж