Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Монголын шилдгээр нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Монголын шилдгээр нэрлэлээ

Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Монголын шилдгээр нэрлэлээ

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ‘Бөртэ чоно’ ёслол өчигдөр /2017.12.20/ боллоо. Энэхүү ёслолын оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багийг Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулж, бусад номинацийн шилдгүүдийг МҮОХ шалгаруулдаг. Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр E-Март сүлжээ ажиллажээ. ‘Бөртэ чоно’-ын шилдгүүдийг танилцуулъя.


ШИЛДЭГ ТАМИРЧИН, БАГ

  • Шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
  • Шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
  • Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг 
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
  • Шилдэг баг: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

  • Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (Шигшээ багийн жүдочид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • Шилдэг дасгалжуулагч: Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • Шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • Шилдгийн шилдэг дасгалжуулагч : Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од

БУСАД НОМИНАЦИ

  • Шилдэг залуу тамирчин: Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян 
  • Шилдэг клуб: Мегастарс /Тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/
  • Шилдгийн шилдэг шүүгч: Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
  • Олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
  • Спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан: Э.Энхбаяр 
  • Шилдэг спортын холбоо: Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо,
  • Олимпийн бус төрлийн шилдэг холбоо: Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо 
  • Спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу 
  • Спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж