Амурын зөгийчид балаа сүлжээ дэлгүүрт нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

Амурын зөгийчид балаа сүлжээ дэлгүүрт нийлүүлнэ

Амурын зөгийчид балаа сүлжээ дэлгүүрт нийлүүлнэ

ОХУ-ын Амур мужийн зөгийчид хураасан балаа сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалахаар зэхэж байгаа тухай мужийн Захирагч Александр Козлов мэдэгджээ.

Иргэдэд газар эзэмшүүлэх зорилготой “Алс Дорнодын гектар” хөтөлбөрийн хүрээнд 5000 орчим иргэн 5000 гектар газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаагийн дийлэнхийг нь хөдөө аж ахуй, газар тариалангийн зорилгоор ашиглаж байгаа юм. Нийтдээ 7500 гаруй өргөдлийг хүлээн авчээ.

Мужийн Захирагчийн хэлснээр хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа зөгийн бал их эрэлттэй байгаа юм. Ялангуяа энэ мужид Хятадын жуулчид ихээр ирдэг бөгөөд тэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах дуртай байдаг ажээ.

“Саяхан Москвагийн Тверьская гудманд “Алс Дорнодын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр манай бүтээгдэхүүнийг “Магнит”, “Азбука вкуса” зэрэг хүнсний сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулах талаар ярилцсан. Бидний бэлтгэсэн зөгийн бал хүрэлцэхгүй байх вий гэж санаа зовж байна” гэж Александр Козлов РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж