Ньюс хөтөч: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.12.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Ньюс хөтөч: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 21

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

үс засуулахад сайн

Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

энэ өдөр монголын түүхэнд

2015.12.21 Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн олон улсыэн тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болсонтой холбогдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулжээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ХУД-ийн Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг 63-р тусгай сургууль Германы хөрөнгө оруулалтаар ‘Мини театр’-ыг байгуулжээ. Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдэд хөгжмийн боловсрол олгох театрын нээлт болно.

09.30

  • НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ А танхимд хуралдана. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ.
  • Согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрч, хоёр хүний амь нас /нэг нь 5 настай хүүхэд/ хохироосон н.Рэгзэндоржид холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Шүүхэд болно. Хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд болсон бөгөөд шүүх хурал нь 3 удаа хойшилжээ.
  • Хөнгөлөлттэй олгодог эмийг өдөр бүр худалдаалдаг болсон талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ. Өмнө нь эм худалдах өдрийг сард хоёр удаа гэж тогтоосон байсан юм.

11.00

  • Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх гарц, одоо байгаа нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс ЗТХЯ-ны 301 тоот хурлын зааланд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

13.00

  • БХБЯ-ны Хурлын танхимд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралтын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах нээлтийн ёслол болно.

14.00

  • Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Стандартын үндэсний зөвлөл, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Гандигийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн ард байрлах PRO ONE төвийн 1205 тоотод болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

19.00

  • CHRISTMAS JAZZ NIGHT үдэш The Embassy Restauran-д болно. Урилгаар дуучин Наагий, Солонго нарын уран бүтээлчид оролцоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж