Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаа энэ өдрүүдэд дүүргийн нэгдсэн эмнэлэгүүд уртгасан цагаар ажиллаж байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн төвд очиход ачаалал ихтэй байлаа. Тус яаралтай төв 24 цагийн турш ажиллаж байна. Эмч, сувилагч нар ээлжээр ажиллахаас гадна ямар ч үед яаралтай тусламжийг хүүхдүүдэд өгч байгаа аж.
Эмнэлэгт хүн эргэх юм уу, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр ирэхдээ өвчлөөгүй хүүхдээ дагуулж ирэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Мөн аль болох хүндрүүлэхгүй байх арга замыг хайж, бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг иргэдэд сануулав.
Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Амьсгалын замын цочмог халдарт өвчлөл гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг Эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлагуудад Эрүүл мэндийн яамнаас зөвлөжээ.
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар буюу дараах хуваариар ажиллаж байгаа юм.
уртАСгасан цагаар АЖИЛЛАХ ХУВААРЬ
Ч.БОЛОР