Л.Элдэв-Очирыг БОХХАА-н байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очирыг БОХХАА-н байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Л.Элдэв-Очирыг БОХХАА-н байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2017.12.20/ 15.06 цагт 52.6 хувийн ирцтэй хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа танилцуулав. Өөр хүний нэрийг дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж