"Адама 2017"-д Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

"Адама 2017"-д Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нар түрүүлэв

"Адама 2017"-д Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нар түрүүлэв

Монголын туялзуур сэлэмний холбооны 2017 оны хаалтын бөгөөд хамгийн оргил тэмцээн болох шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдын халз тулаан болжээ. “Адамас-2017” гранпри тэмцээн гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд шилдэг 16 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдээс Багануурын “Уурхайчин” клубын залуу тамирчин Б.Амарзаяа нар түрүүлжээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд чансааг тэргүүлэгч, спортын мастер Э.Нямлхагва дэд байрт шалгарсан бол “Хангарьд”-ын залуу тамирчин А.Бат-Эрдэнэ, “Уурхайчин”-ы Б.Хатанзориг нар шилдгүүдийг ардаа үлдээж хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Швейцарийн хоёр удаагийн аварга, Камиле Баррас “Уурхайчин” клубын Б.Амарзаяад 15:14-өөр ялагдаж, мөнгөн медалийн тавцанд зогссон бол гурван удаагийн аварга Б.Гэрэлмаа, спортын мастер Б.Цолмон нар хүрэл медаль хүртжээ.

Энэ жилийн “Адамас 2017” гранпри тэмцээнд түрүүлсэн Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нар гранприд анх удаа түрүүлж байгаа юм. Энэ үеэр 2017 оны улсын аварга Э.Бат-Эрдэнэ спортын мастер болсон бол М.Нямжаргал дэд мастер болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж