Л.Элдэв-Очирыг Байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очирыг Байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Л.Элдэв-Очирыг Байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2017.12.20/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ажиллаж байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хувьд сонгогдсоноосоо хойш тус байнгын хороог ахалж байгаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд сонгогдсоноосоо хойш сул гишүүн байсаар өнөөдрийг хүрч ийнхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшиж байна. Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж