2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 367,586 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жинст Увс’ /JIV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Мерекс” ХК-ийн /MRX/ ханш хамгийн өндөр буюу 13.43 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 2,318 ширхэг үнэт цаас 229.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,184.74 нэгж болж 1.87 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,499,811,547,546 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ